Шөнийн тэнгэрээс
оддыг олж харахын тулд удаан гэгч нь ширтсэн хэдий ч бараантах үүлсээс болж
ганц ч од харж чадсангүй. Томоос том шилэн цонхны цаана цаг оройтсон ч гэлээ
аяга халуун кофе амтархан ууж суухдаа тэр нэгэн өдрийг эргэн санасан юм.
Эмэгтэй хүний амьдрал яг л далай шиг гүн гүнзгий олон нууцыг өөртөө
агуулдаг. Харин тэр нууцуудыг нэгээхэн
хэсэг нь бүүдгэр тэнгэрийн хүйтэн борооноор зуршил юм шиг эргэн санагддаг юм.
Тэр өдөр ч бас яг
ийм ганц ч одгүй борооны үүл бараантсан шөнө байж билээ. Танидаг болоод тийм ч удаагүй дээд ангийн
ахаар гэртээ хүргүүлэн алхаж байхдаа түүнээс бишүүрхэн ичэнгүйрнэ үү гэхээс эр хүний нүдээр харж татагдаж байсан
удаагүй юм. Үргэлж алхдаг замаараа түүний араас даган алхаж байтал орцны минь үүдэнд дөхөж ирээд яг урд минь хэл
үггүй зогсож орхилоо. Хүргэж өгсөнд нь талархаж бага зэрэг инээмсэглэн аядаад хажуугаар нь зөрөн
алхах үед миний жижигхэн гарыг ахин нэг нийлүүлсэнтэй тэнцэхээр том гараараа
бугуйнаас минь татаад ханхар өргөн цээжиндээ нааж уруулан дээр минь өөрийгөө
үлдээсэн юм. Түүний гэнэтийн үнсэлт
зөөлөн шиврэх бороотой хоршин бүхий л биеээр минь тархаж билээ. Анхны бас сүүлчийн үнсэлт биш,
догдлол сандрал аль алнийг нь дагуулаагүй хэдий ч бороо орох бүрт дээд ангийн
ахдаа үнсүүлсэн тэр нэгэн гэнэтийн үнсэлтийг эргэн санадаг юм.
Тэр үнсэлтийг
илэрхийлэх цорын ганц зөв бөгөөд үнэн үг нь бороо. Зөөлөн долгион хэдий ч бүхэл
биеийг өөртөө уусгаж хүйтэнээс дулаанруу
шилжих цочирдом бас амтлаг .
Бороотой
үлсэн дурсамж сэтгэлд хадагдаж
Бороотой
үлдсэн мэдрэмж зүрхэнд үлддэг.
Хэдийгээр энгийн л
нэг үнсэлт, жирийн л нэг дохиол мэт боловч ердөө зөөлөн шивэрсэн борооноос болоод сэтгэлд минь
тодоос тод үлдсэн юм болов уу даа. Эмэгтэй хүн өнгөрсөн үеээ эргэн санахдаа
хажууд нь байх нөхрөөсөө өөр хэн нэгнийг дурсаж чадахгүй байна гэдэг дэндүү
өрөвдөлтэй хэрэг гэж хаа нэгтэйгээс уншиж байсан мөртүүд толгойд зэрвэсхэн
бодогдох агшинд миний эргэн санах хүн бороотойд
үнсэлтээ үлдээсэн залуу байна гэж санаж байсангүй .