- Нүдээ нээ.
- Чшшшш. Чимээгүй .
Ахиад худлаа хэлэх шаардлагагүй, ангайх тоолондоо урсгадаг ‘ Би зүгээр ээ’ гэсэн худал үгсээ
өнөөдөр гаргах хэрэггүй. Өдөр бүр бүх зүйлс хэвийн байгаа гэж илэрхийлэх нь
үнэндээ бүхнийг бүр илүүтэй дордуулдаг болохоор би одоогын байдалд орсон гэлтэй.
Гэхдээ өнөөдөр гуниглаж болохгүй ээ. Энэ чинь сүүлийн өдөр энэ чамтай
уулзах сүүлчийн өдөр. Би баяртай байна. Юу юунаас илүүтэй жаргалтай
инэээмсэглэл нүүрнээс минь үл арилна.
Өрөөгөө цэмцийтэл нь цэвэрлээд, үргэлж өмсдөг байсан цайвар даашинзаа
өмсөөд хөнгөхөн энгэсэг, ягаахан уруулыг
тодрууллаа. Өөдөөс минь инээх тольнд туссан охин үнэхээр үзэгсэлэнтэй.
- - Хөөрхөн байна. Чиний минь бэлэглэсэн уруул өнгөлөгч би одоо ч түрхэж чадалгүй хадгалдаг юм. Зөвхөн онцгой мөчүүдэд л зориулдаг.
Эргэж алхаад хаалгаа хаах мөчидөө өрөөгөө нэг тойруулан харлаа.
Миний ор,
миний ширээ, миний хувцаснууд, мниий ном, миний зурагнууд, миний орон зай миний гэсэн бүхэн гэхдээ
ганцхан би өөрөө л алга.
Гадаа гудамжинд гартал яг л тэр өдөр шиг нарлаг байна. Чиний намайг хүлээж
байсан сандалны хажууд зогсоод тэр үеийн инээмсэглэлийг чинь дурсамжындаа
тодруулан харах гэж хичээнэ. Гэнэн бас, хүүхдэрхүү үл ялиг эмээсэн ч нуух гэж
оролдсон инээмсэглэл.
Бидний хамтдаа алхасан гудамж, тэр дэлгүүр, тэр хүмүүс тэр цаг агаар бүгд
яг хэвэндээ гэхдээ чи алга.
Үгүй ээ.
Яагаад байхгүй гэж яг одоо энд байна шүү
дээ.Урьданых шигээ гараас минь атгаад жижигхэн охин гээд өхөөрдөж байна
шүүдээ. Урд минь тусах нарыг гараараа халхалж өгөөд анхны жинхэнэ болзооныхоо
тухай хачирхалтай яриагаа ярьж байна. Яагаад байхгүй гэж чи минь дэргэд минь
байна. Гэхдээ дурсамжинд минь.
Хамтдаа ордог кофе шоп. Үргэлж уудаг
огтхон ч өөрчлөгдөөгүй кофены амт. Хар кофег амтархан уухад зэмлэнгүй
хардаг чиний харц одоо ч дэргэд минь
мэдрэгдэж байна. Хажуугаар өнгөрөх хүмүүсийг үл тоож зөөлөн уруулаа урууланд
минь үлдээсэн үнсэлт чинь, сандрал минь, тэр үеийн амтагдаж байсан кофены
амтанд үл дарагдах чиний амт, цээжнээсээ үсэрч гарах гээд байсан зүрх минь .
Би
одоо ч мэдэрч байна. Яг л тэр үе шиг.
Хэдий ганцаараа алхалж ганцаараа сууж
байгаа хэдий ч . Үгүй ээ яагаад ганцаараа гэж чи минь дэргэд байна ш дээ. Дурсамжинд минь ийм тодоор үлдэж ганц ч
хором алдалгүй санаж байхад яагаад ганцаараа гэж, үнсэлтийн чинь амтыг, үсийг
чинь, үнэрийг чинь тодоор санаж байхад энэ бие эд эс хамгийн жижигхэн хэсэг
бүрээрээ энэ мөчид би чамайгаа мэдэрч байна.
Дурсамж минь бодит болоод биежиж
өмнө минь гарч ирээд тэр л инээмсэглэлээрээ инээж байхад яагаад ганцаараа
гэж.
Бүх л зүйлс өөрчлөгдөж цаг хугацаа хором мөч бүхэн урсан өнгөрсөн ч мэдрэмж
өөрчлөгддөггүй бололтой. Чамайгаа бодох
бүрт л бүтээж өгсөн мэдрэмж чинь ахин биеээр минь урсах шиг. Өөр юунаас үл
мэдрэж чадах мэдрэмж. Чи намайг өөртөө донтуулчихсан. Яг л хар тамхи
шиг, Секунт хором бүр бие махбодиос минь
ч илүүтэй зүрх сэтгэл минь чамайг хайсаар цөхрөнгөө баран бага багаар хоосорч
байна. Дурсамж намайг амьд байлгах хэдий ч хоосролыг минь дүүргэж чадахгүй
бололтой. Хүлээн зөвшөөрч чадахгүй бодит байдал араас минь сүүдэр шиг мөшгөж,
чамайг энд байхгүй гэдгийг сануулна.
-
Тиймээ
чи энд байхгүй.
Чиний намайг атгах гар энд байхгүй,
чиний инээмсэглэл ч энд байхгүй, чиний үнэр ч энд байхгүй, чиний намайг үнссэн
уруул ч энд байхгүй. Чи энд байхгүй чиний гэсэн бүхэн энд алга. Ганцхан чиний
бүтээж өгсөн дурсамж тэгээд чамаас болж бага багаар хоосорч бүхнээ алдсан би л
энд байна.
-
Үгүй
ээ.
Би ч бас байхгүй. Би энд байхгүй. Би
хэдий амьсгалж байгаа ч амьд биш, би хэдий инээж байгаа ч гуниглаж байна. Үгүй ээ гуниглаагүй юм байна гуниг,
ганцаардал ,өвдөлт, шаналал ч ч бас ямар
нэг зүйл шүү дээ. Харин надад аль нь ч алга. Хоосон хоосоноос өөр юу ч үгүй.
Чамтай учрахдаа би өөрийгөө олж
чамайг алдахдаа өөрийгөө бас алдсан.
Зугтах аргагүй үнэн гэвэл энэ. Чи бас би үгүй. Биднийх байсан дурсамжууд
бидний байсан бүхэнээ хоосон орон зайруугаа хамтад нь аваад орно.
Хамтдаа суудаг сандал дээрээ ахин нэг сууя.
Хайртай гэдэг үгийг энд л анх чамаасаа сонсож байсан . Харин одоо өөрөө
хэлмээр байна
-
Би
чамдаа хайртай.
Амнаас минь гарах сүүлийн үг энэ байг. Ахиад удаан тэсэж чадахгүй нь.
Эхэлсэн газар нь дуусгая даа. Эндээс чамруугаа тэмүүлж байна. Нимгэн цагаан
даашинзны хормой салхинд хийсэж улаан толбо үзүүрт нь харагдана.
Би чамдаа очиж байна. Жаахан охин байхдаа үхэх талаар бодох мөчид өөрийн
эрхгүй айдаст автдаг байсан бол энэ бүхэн худлаа байж. Зовхи минь хүндэрч цус
минь аажимдаа гадагшилж байгаа хэдий ч энэ огтхон ч өвдөхгүй байна. Аль
хэдийн чамайгаа алдахдаа үхлээс долоон
дороор өвдөж үзсэн болохоор өвдөхгүй байна. Харин ч сайхан гэлтэй.
Чиний үлдээсэн хоосрол энэ мөчид л дүүрэх шиг, лугшилт бас тэр хэрээрээ амар
амгалан, биднийх байсан дурсамжууд нүдний минь өмнө эргэлдэнэ.
Хүн үхэх үедээ
өөрийн өнгөрүүлсэн амьдралаа хардаг гэдэг. Би гэтэл зөвхөн чамайг л харж байна.
Миний амьдрал зөвхөн чи байж. Аль хэдийнээ урсахаа болиод байсан нулимс минь
энэ агшинд хацрыг минь даган урсана. Үхэл ингэж мэдрэгддэг юм байна. Бүхий л
мэдрэмжийн цогц огтлолцол,
эсрэгцэл, хайр харуусал, гуниг
жаргал, өвдөлт бас амар амгалан.
Магадгүй энэ мөчийн төлөө л өдий хэртэй тэссэн юм байна. Хэрвээ би зовон байж
амьдараагүй бол төгсгөлийн жаргалыг амталж чадахгүй шүү дээ. Энэ мөчид
талархлаа. Үхэж байгаадаа талархаж байна. Шаналсаны эцэст тавьж явуулах боломжыг олгосон үхэл чамдаа
талархая. Одоо би эрх чөлөөтөй одоо би дүүрэн, одоо би ямар ч өвдөлгүй ,одоо би
үхэж байна.
Бидний бүтээсэн дурсамж биднийх байсан бүхний төгсгөл.
Бидний бүтээсэн дурсамж биднийх байсан бүхний төгсгөл.