Sunday, August 21, 2016

Цаасан хотууд

...Гэхдээ чи хотыг байгаагаар нь шууд харж байна.  Хичнээн хуурамч болохыг нь харж байна. Иим юмыг хуванцраар хийхэд түвэггүй. Эсвэл цаасаар хайчилж болно. Алив Кью хараач дээ. Энэ бүх мухар гудамжнууд өөрөө өөр дээрээ ирж дуусах мухар гудамжнуууд, энэ бүх түр зуурын барилгууд. Цаасан хотод цаасан хүнэнцэрүүд амьдарч, өөрийнхөө ирээдүйгээр галлаж дулаацуулна. Цаасан хүнсний дэлгүүрээс хэн нэгэн орн гэргүй тэнүүлчийн худалдаж авч өгсөн шар айргийг цаасан хүүхдүүд хөнтөрнө. Тэгээд хүн бүр аль болох их хог новштой болохын тулд солиорч байдаг. Гэтэл хог новш нь яг цаас шиг улам нимгэн, улам мөнх бусын болж байна. Хүмүүс ч бас адил. Би энэ хотод 18 жил амьдрахдаа ямар нэг жинхэнэ үнэ цэнэтэй юмыг үнэлж байгаа нэг ч хүнтэй учирсангүй...

Thursday, August 18, 2016

Ганц бие байх нь тийм ч муу биш

Ганц бие. 2 үгнээс бүтэх нэг утга санааг илэрхийлэх холбоо үг. Сүүлийн жилүүдэд найзуудтайгаа уулзаж ярилцах үед хамгийн түрүүнд асуудаг асуулт нь
-Найз залуутай болсон уу?
- Үгүй ээ
Уламжлал аятай дандаа асуудаг асуулт үргэлж хариулдаг миний хариулт. Хааяадаа үнэхээр төвөгтөй санагддаг. Өөрийн биеийн нөгөө талыг олж хамтдаа байх гоё. Гудамжаар хамтдаа  хөтлөлцөн алхах хосууд гайхалтай сайхан харагддаг. ГЭХДЭЭ ганц бие байх нь ч гэсэн өөрийн гэсэн давуу талтай.
Хамгийн том давуу тал бол эрх чөлөө
Өөрийнхөө хүссэн зүйлсийг хийнэ . Кино ч дуртай киногоо сонгож үзнэ. Түүнд ямар санагдах бол гэж бодох хэрэгггүй. Өөрт чинь л таалагдаж байвал боллоо.  Хаашаа явж, хэнтэй уулзаж юу хийж байгаагаа хэлэх шаардлагагүй. Бүрэн бие даасан байдал. Ихэнх эмэгтэйчүүд найз залуутай болохоороо түүнээс ямар нэгэн байдлаар хамааралтай болж эхэлдэг. Харин ганц бие бүсгүйчүүд өөрийнхөө эрх ашиг сонирхолдоо тулгуурлаж бүхнийг хийдэг.

Өөртөө цаг гаргаж чадна
Өөрийнхөө дуртай зүйлсийг хийж оройг хундага дарс шимэнгээ хүссэн киногоо үзэж өнгөрөөж болно. Өөрийнхөө боловсрол, өөрийгөө хөгжүүлэх тал дээр ч анхаар ч болно.

Найзууддаа гаргах цаг
Үнэндээ үерхэж буй бүсгүйчүүдэд ийм асуудал гарч ирдэг. Найзуудтайгаа хамтдаа хөгжилдмөөр байна. Найз залуутайгаа ч хамтдаа баймаар байна яах хэрэгтэй вэ ? Найз залуу нөхөрөө нэгт тавих үед бүсгүйчүүдийн нөхөрлөлийн хооронд ан цав гарч эхэлдэг. Учир нь найзуудтайгаа байх цагаас найз залуудаа зориулж эхэлдэг болохоор тэр. Эхэндээ иймэрхүү зүйлд нэг их анхаараад байдаггүй ч хэсэг хугацааны дараа найзуудаараа хийж болох олон зүйлээс татгалзсанаа ойлгодог. Ганц бие байх нь нөхөрлөлдөө анхаарал хандуулах нэг боломж юм.

Үнэндээ зарим охидууд найз залуугүй бол л дэлхий эргэхээ больсон мэтээр аашилдаг. Ямар ч хүний хажууд хааяадаа халуун дулаан зөөлөн тэврэлт 36 градус үгүйлэгдэх үе байдаг. Гэхдээ тэглээ гээд хэсэгхэн хоромын ганцаардлын мэдрэмжиндээ автан гуниж гутран суух хэрэгггүй жам ёсны асуудалаар бүгд л өөртөө таарсан хосоо олно.  Гэхдээ тэр хүртэлх хэсэг хугацааг ганцаардын далайд хөвж өнгөрүүлэхийн оронд ганц бие амьдралын бэлгийг эдлэж хүссэнээ хийн өөөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Энэ хугацаа магадгүй чиний хүссэн хүнтэйгээ учирах бэлтгэлийн үе юм шүү. Мэдлэг боловсрол гадаад төрхөндөө анхаарч хамгийн гол нь өөр хэн нэгэнтэйгээ учирч өөрийгөө зориулахаас өмнө жинхэнэ БИ өөрийгөө олж таних, хосуудын харилцаанд өөрийгөө бэлтгэх үе юм шүү.


Monday, August 15, 2016

Анимэ ба би

Анимэ ба Би
Анх хэзээ анимэ үзэж эхэлсэнээ сайн сандаггүй юм. Харин хамгийн сайн санадаг зүйл минь Наруто болж тоголдог минь л байна даа. 12 13 настай л байсан байхдаа. Эмэгтэй хүүхэд хэрнээ эрэгтэй хүүхдүүдтэй илүү их нийлдэг. Байрныхаа хажуу талын цонхны үйлдвэрийн урд талд өөрсдийн бяцхан Коноха тосгонтой байлаа. Тосгон минь хөөрхөн өөрийн гэсэн тохижилттой тоосго зөөгөөд тойруулаад тавьчихсан. Орой болж бүрэнхийтэх үеээр бид тосгондоо цуглаж нинжагын их аян дайнаа хийж эхэлнэ дээ
Бид нар бүгдээрээ өөр өөрсдийн гэсэн дүрүүдтэй. Наруто, Сасукэ, Сакура, Какаши, Цунадэ бүгд байгаа. Дүрээ сонгох гэж хэрэндээ л хөөрхөн маргалдаад авна шодно, хуруудна алга тэнгэрдэнэ. Би үргэлж Цунадэ болдог байсан. Үеийхэндээ  том биетэй бас нэлээд зодолддог байсаныг нэлэхүү Цунадэ болоход минь хэн ч эсэргүүцдэггүй байсан даа.
Үдэш бүхэн тогтсон цагтаа цугларан тоглодог байсан бидний тоглоом намайг нүүсэн тэр мөчөөс минь замхарсандаа. 
Шинэ очсон газар минь надад таньж мэддэг хүн бараг байдаггүй байсан. гарч явах хүсэл ч төрөхгүй өдөржин өрөөнийхөө мухарт суугаад найзуудыгаа санаж TV5 ын chart-р Нарутогын дууг сонсож өнгөрдөг байсандаа. Шинэ ангийхан минь анимэ огтхон ч яридаггүй бараг мэддэггүй ч байсан байх. Би харин анимэ үзэхээ орхиогүй Наруто Блийч Уан Писс үзээд л сайхан байсан шүү дэвтэрийн минь сүүлийн хуудаснууд бол битүү хазгай муруй зураасуудаар минь дүүрэн. Ахиад л шилжин явах цом шиг шинэ сургуульд орлоо. Дандаа охидууд битүүхэн дотроо сонирхолоо хуваалцах хүн хайж байхдаа тэр хүнээ олсоон. Яг над шиг анимэ үздэг түүнийгээ бүр үнэхээр гоё зурдаг. Бид 2 хичээл тараад хамтдаа алхадаг тэр хугацаанд анимэ яриад л хөгжилддөг байсан. Би тэр охинтойгоо одоо ч найзууд. Бүр миний амьдралын хамгийн эрхэм хүн. Анимэ надад бүхэл амьдралынхаа турш нөхөрлөх найзыг минь авчирсан.
Анимэ бол японы хүүхэлдэйн кино. Гэхдээ энийг яаж хүлээж авах харах өнцөгөөс бүх зүйлс хамаардаг. Миний хувьд анимэны ачаар өөрийн зорилго хүсэл мөрөөдөлөөс ухаарахгүй байх сэдэл, нөхөрлөлийг эрхэмлэх чанар жаахан сууж өгсөн юм бол уу даа. Жаахан охин байхаасаа 8 9 жил анимэ үзлээ. Түүнийхээ ачаар өөрийн мэргэжил хүсэл мөрөөдөлөө ч сонгож чадсан. Одоо бүр ажлаа хийгээд ядарч үхэх гэж байж дуртай анимийнхаа ганц ангийг үзээд л сэргээд ирдэг хэхэ. Бүх хүнд хобби дуртай зүйлс байдаг.

Feeling empty

 Мэдрэмжиндээ  автаж  бүгдийг хийдэг хүмүүст тэр мэдрэмж нь алга болоход юу үлдэх вэ? Уур хилэн, дур хүсэл, гуниг, жаргал бүгд байхгүй яг л хөндий мэт. Ямар нэгэн харанхуйд ганцаарахнаа чичэрэн суугаа мэт. Мэдэрч чадах юу ч байхгүй бүхэлдээ юу ч үгүй  гагцхүү өөрийгөө ч байхгүй мэтээр мэдрэх.  Бусдын өмнө инээмсэглэнэ баярлана хөөрнө гэхдээ энэ мэдрэмж орхихгүй үргэлж цаг минут тутамд дагаастай. Магадгүй намайг төрөхөд миний дотор бий болсон байх. Бүхэл цаг хугацаанд харин би түүнийг яагаад хэзээ гараад ирсэнийг нь гайхаж дүүргэх гэж оролдоно, оролдоно, оролдсоор л байна. Магадгүй энэ мэдрэмж хүн байсан бол хөндий харцтай хүйтэн төв царайтай байх байсан байх тэгээд яг л сүүдэр адил араас минь дагаж инээхэд минь уйлаж, уйлахад минь инээх байсан биз. Гэхдээ заримдаа түүний биежсэн төрхийг тольны өмнө зогсохдоо би хардаг. Хоосрол миний хоосрол дүүргэж үл болох тайлал үгүй хэзээ нэгэн цагт зугтахаа болин хүлээн зөвшөөрч мэдэх хоосрол. 


Friday, August 12, 2016

Б.Лхагвасүрэнгийн Чамдаа би хайргүй байхын аргагүй

Уул бууралтахад ухаарч хамт байлаа 
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа 
Найр хайрын дунд уярч хамт байлаа
Нас насны хөлд улирч хамт байлаа 
Чамдаа би хайргүй байхын аргагүй 
Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлээ 
Өлгий живх хоёр оёход инээж хамт байлаа
Үүл нарны ээлжинд үргэлж хамт байлаа 
Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа 
Чамдаа би хайргүй байхын аргагүй ээ 
Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа 
Од харваж унахад эрж хамт байлаа 
Саахалтын чинээхэн холдоход зүүдэлж хамт байлаа 
Санаан зоргоороо эрхэлж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй ээ 

Миний Петер

Жаахан охин байхдаа би хүүхэлдэйн кино гэхээр л ухаанаа алддаг байлаа. Гадаа тоглож байхад минь ээж хоолоо ид, гэртээ ор гэхэд огтоосоо үгэ...