...
Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр эргэж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан дараа нь удаан бороо орсон
Хойноос нь гүйж гараад, үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов, нүүрээ таглаад ч болов
Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан
Бүдэгхэн дууг минь сонсох гэж чагнаархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан
Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс минв хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна. Үзэхийн хязгаар номноос 1998.9.21
Tuesday, May 24, 2016
Wednesday, May 4, 2016
Бидний оддын алдаа ба "Би"
Зарим хязгаар зарим хязгаараас илүү байдаг.
Нэг нь орой юу хийхээ
мэдэхгүй хий дэмий нүүр номоор цочлон байхдаа би хамарандаа амьсгалын төхөөрөмж
зүүсэн охины зурагтай киноны постер зургыг харлаа. Тодорхой хүсэл төрөөгүй ч
тоглуулах товчлуурыг даран 1 цаг 30 минутын турш утасны дэлгэцнээсээ өөрийгөө үл
салган энэ киног шимтэн үзлээ. Сэтгэлийн хөдлөлийг минь дээд цэгт хүргэсэн энэ
бүтээлийг үзсэн дариуд л зохиолыг нь унших хэрэгтэй нь байна гэсэн бодол төрсөн
юм. Энэ санаа ч хангалттай зөв байсан.
16 настай бамбай
булчирхайн хорт хавдар нь уушигт нь нөлөөлсөн учир үргэлж амьсгалын төхөөрөмжөө
өөртөө авч явдаг эмэгтэй. Остисаркоммоор өвчилж нэг хөлөө алдсан ч хавдрын тархалтын
хэмжээ нь зогссон амьдралдаа сэтгэл гутранга бус 17 настай залуу. Ихэнх ийм төрлийн зохиолд хүнд хэцүү өвчин туссан гол дүрүүд өвчинтэйгээ тэмцэлдэн хэрхэн баатарлагаар
даван гарч байгаа тухай гардаг. Энд ч бас тийм гэхдээ энэ зохиол хэн нэгний
намтар хатуу тэмцэгчийн тухай биш өсвөр насны охид хөвгүүдийн хайр мөн өөрсдийн
тэмцлийн тухай өрнөдөг.
Шуудхан хэлж чаддаггүй ч надад ч бас төрдөг
энгийн биш мэдрэмж мартагдахаас айдаг айдсыг минь тод томруунаар харуулж
түүнийг давах арга эсвэл зүгээр л эвлэрэл болон амьдралын утга учрыг энгийнээр
харуулсан байсан. Бид бүгд алдар нэр нь түгсэн суутан биш тийм байж ч чадахгүй
байх цаг хугацааны урсгалаар бүгд мартагддаг. Тиймээс дэлхий нийтэд эсвэл хэдэн
арван сая хүн улс даяр алдар нэрээ түгээн цаг хугацаанд үл мартагдах нь бараг
боломжгүй. Гэхдээ номны гол дүр Августус энэ бүгдийг хүсдэг. Харин Хазелтай
учирсанаар тэр энэ бүгдийг бүтэхгүй гэдгийг гэхдээ олон түмэнд бус ганцхан
хүний хувьд бүх л ертөнц нь болж мартагдахгүй байхыг ойлгодог. Өөрийн хязгаартаа утга учиртай
амьдрах. Гэхдээ зарим хязгаар зарим хязгаараас илүү байдаг . Би ч бас үнэндээ
Августус шиг боддог махан бие минь үрэгдэн үгүй болсон ч нэр алдар минь үлдэж
намайг бүгд дурсан санаасай гэж . Гэхдээ хангалттай биш ч энэ номыг уншсаны
дараа тэгж санагдах минь багассан. Амьдарч байсаныг минь мэдэх ч юу хийсэнийг
минь төдийлөн сайн мэдэхгүй хэдэн мянган хүнд хий хоосон өөрийн нэрийг
үлдээсэнээс өөрийн бяцхан хязгаараар илүү том хязгаарыг үүсгэж утга учиртайгаар
үнэхээр чухал хэн нэгэндээ дурсагдан үлдэх. Утгатай амьдрана гэдэг хүн бүхэнд
дурсагдах биш.
Subscribe to:
Posts (Atom)
Миний Петер
Жаахан охин байхдаа би хүүхэлдэйн кино гэхээр л ухаанаа алддаг байлаа. Гадаа тоглож байхад минь ээж хоолоо ид, гэртээ ор гэхэд огтоосоо үгэ...
-
Анимэ ба Би Анх хэзээ анимэ үзэж эхэлсэнээ сайн сандаггүй юм. Харин хамгийн сайн санадаг зүйл минь Наруто болж тоголдог минь л байна даа. ...
-
...Гэхдээ чи хотыг байгаагаар нь шууд харж байна. Хичнээн хуурамч болохыг нь харж байна. Иим юмыг хуванцраар хийхэд түвэггүй. Эсвэл цаасаар...
-
Өөрийг тань би үзэн ядаж чаддаг Өөр хэнийг ч биш, ганцхан таныг зүүдэлж хонодог Өргөстэй цэцгийг надад та л бэлэглэж зүрхэлсэн Өвдөхдөө би ...