Saturday, October 22, 2016

Гав

Ядам хуруун дахь бөгжрүү минь битгий ингэж хараач 
Янаг дурлалдаа хүлүүлсэн эмэгтэй миний бахархалаа 
Дурлаж дурлуулж явсан үеээ 
Дурсамж чигээр нь үлдээгээд
Дан ганц нэг л хүнд 
Дахиж урвахгүйгээр очсоны минь баталгаа
Ядам хуруун дахь бөгж минь 
Ядмагхан биш хайрын минь чимэг 
Ямар ч эргэлзээгүйгээр хүлэгдэж орхих 
Янаг хайрын минь гав 

Thursday, October 20, 2016

Дурлаж байж

Би түүндээ дурлаж байсан юм
Над руу хараад инээмсэглэхэд нь 
Навчсаар уйлсан модод дахин дэлгэрэх шиг болдог болохоор 
Надад дулаахан санагддаг байж 
Зөөлөн нүдэнд нь зөрүүд ааашинд нь 
Эрхэлж туниж аргадуулахыг хүссэн
Эмзэгхэн нэг оршихуй байжээ
Өгөөгүй хайраас нь урсах 
Өнчин нулимсандаа согтчихоод 
Сарьнаж чаддаггүй бодлоо 
Санааныхаа үзүүрээс арилгах гэж хичээдэгсэн
Илэрхийлж чадахгүй мэдрэмжиндээ ороогдчихоод 
Ирээч гэж хэлж чадахгүйдээ гуньж 
Харанхуй шөнөөр зүүдэндээ л уулзаж 
Ханж өгдөггүй хүслээ дардагсан.
Би чамдаа дурлаж байсан 
Бүлээн зүрхээ чамаар дүүргэж 
Бүртийж суун хүлээдэг байж
Харамсдаггүй цаг хугацаагаа эргэн дурсахдаа ч 
Хачин ихээр санаж байх чинь 
Би чамдаа дурлаж байж өнгөрсөнд 
Бичвэр төдий л үлдэждээ одоо 


Sunday, August 21, 2016

Цаасан хотууд

...Гэхдээ чи хотыг байгаагаар нь шууд харж байна.  Хичнээн хуурамч болохыг нь харж байна. Иим юмыг хуванцраар хийхэд түвэггүй. Эсвэл цаасаар хайчилж болно. Алив Кью хараач дээ. Энэ бүх мухар гудамжнууд өөрөө өөр дээрээ ирж дуусах мухар гудамжнуууд, энэ бүх түр зуурын барилгууд. Цаасан хотод цаасан хүнэнцэрүүд амьдарч, өөрийнхөө ирээдүйгээр галлаж дулаацуулна. Цаасан хүнсний дэлгүүрээс хэн нэгэн орн гэргүй тэнүүлчийн худалдаж авч өгсөн шар айргийг цаасан хүүхдүүд хөнтөрнө. Тэгээд хүн бүр аль болох их хог новштой болохын тулд солиорч байдаг. Гэтэл хог новш нь яг цаас шиг улам нимгэн, улам мөнх бусын болж байна. Хүмүүс ч бас адил. Би энэ хотод 18 жил амьдрахдаа ямар нэг жинхэнэ үнэ цэнэтэй юмыг үнэлж байгаа нэг ч хүнтэй учирсангүй...

Thursday, August 18, 2016

Ганц бие байх нь тийм ч муу биш

Ганц бие. 2 үгнээс бүтэх нэг утга санааг илэрхийлэх холбоо үг. Сүүлийн жилүүдэд найзуудтайгаа уулзаж ярилцах үед хамгийн түрүүнд асуудаг асуулт нь
-Найз залуутай болсон уу?
- Үгүй ээ
Уламжлал аятай дандаа асуудаг асуулт үргэлж хариулдаг миний хариулт. Хааяадаа үнэхээр төвөгтөй санагддаг. Өөрийн биеийн нөгөө талыг олж хамтдаа байх гоё. Гудамжаар хамтдаа  хөтлөлцөн алхах хосууд гайхалтай сайхан харагддаг. ГЭХДЭЭ ганц бие байх нь ч гэсэн өөрийн гэсэн давуу талтай.
Хамгийн том давуу тал бол эрх чөлөө
Өөрийнхөө хүссэн зүйлсийг хийнэ . Кино ч дуртай киногоо сонгож үзнэ. Түүнд ямар санагдах бол гэж бодох хэрэгггүй. Өөрт чинь л таалагдаж байвал боллоо.  Хаашаа явж, хэнтэй уулзаж юу хийж байгаагаа хэлэх шаардлагагүй. Бүрэн бие даасан байдал. Ихэнх эмэгтэйчүүд найз залуутай болохоороо түүнээс ямар нэгэн байдлаар хамааралтай болж эхэлдэг. Харин ганц бие бүсгүйчүүд өөрийнхөө эрх ашиг сонирхолдоо тулгуурлаж бүхнийг хийдэг.

Өөртөө цаг гаргаж чадна
Өөрийнхөө дуртай зүйлсийг хийж оройг хундага дарс шимэнгээ хүссэн киногоо үзэж өнгөрөөж болно. Өөрийнхөө боловсрол, өөрийгөө хөгжүүлэх тал дээр ч анхаар ч болно.

Найзууддаа гаргах цаг
Үнэндээ үерхэж буй бүсгүйчүүдэд ийм асуудал гарч ирдэг. Найзуудтайгаа хамтдаа хөгжилдмөөр байна. Найз залуутайгаа ч хамтдаа баймаар байна яах хэрэгтэй вэ ? Найз залуу нөхөрөө нэгт тавих үед бүсгүйчүүдийн нөхөрлөлийн хооронд ан цав гарч эхэлдэг. Учир нь найзуудтайгаа байх цагаас найз залуудаа зориулж эхэлдэг болохоор тэр. Эхэндээ иймэрхүү зүйлд нэг их анхаараад байдаггүй ч хэсэг хугацааны дараа найзуудаараа хийж болох олон зүйлээс татгалзсанаа ойлгодог. Ганц бие байх нь нөхөрлөлдөө анхаарал хандуулах нэг боломж юм.

Үнэндээ зарим охидууд найз залуугүй бол л дэлхий эргэхээ больсон мэтээр аашилдаг. Ямар ч хүний хажууд хааяадаа халуун дулаан зөөлөн тэврэлт 36 градус үгүйлэгдэх үе байдаг. Гэхдээ тэглээ гээд хэсэгхэн хоромын ганцаардлын мэдрэмжиндээ автан гуниж гутран суух хэрэгггүй жам ёсны асуудалаар бүгд л өөртөө таарсан хосоо олно.  Гэхдээ тэр хүртэлх хэсэг хугацааг ганцаардын далайд хөвж өнгөрүүлэхийн оронд ганц бие амьдралын бэлгийг эдлэж хүссэнээ хийн өөөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Энэ хугацаа магадгүй чиний хүссэн хүнтэйгээ учирах бэлтгэлийн үе юм шүү. Мэдлэг боловсрол гадаад төрхөндөө анхаарч хамгийн гол нь өөр хэн нэгэнтэйгээ учирч өөрийгөө зориулахаас өмнө жинхэнэ БИ өөрийгөө олж таних, хосуудын харилцаанд өөрийгөө бэлтгэх үе юм шүү.


Monday, August 15, 2016

Анимэ ба би

Анимэ ба Би
Анх хэзээ анимэ үзэж эхэлсэнээ сайн сандаггүй юм. Харин хамгийн сайн санадаг зүйл минь Наруто болж тоголдог минь л байна даа. 12 13 настай л байсан байхдаа. Эмэгтэй хүүхэд хэрнээ эрэгтэй хүүхдүүдтэй илүү их нийлдэг. Байрныхаа хажуу талын цонхны үйлдвэрийн урд талд өөрсдийн бяцхан Коноха тосгонтой байлаа. Тосгон минь хөөрхөн өөрийн гэсэн тохижилттой тоосго зөөгөөд тойруулаад тавьчихсан. Орой болж бүрэнхийтэх үеээр бид тосгондоо цуглаж нинжагын их аян дайнаа хийж эхэлнэ дээ
Бид нар бүгдээрээ өөр өөрсдийн гэсэн дүрүүдтэй. Наруто, Сасукэ, Сакура, Какаши, Цунадэ бүгд байгаа. Дүрээ сонгох гэж хэрэндээ л хөөрхөн маргалдаад авна шодно, хуруудна алга тэнгэрдэнэ. Би үргэлж Цунадэ болдог байсан. Үеийхэндээ  том биетэй бас нэлээд зодолддог байсаныг нэлэхүү Цунадэ болоход минь хэн ч эсэргүүцдэггүй байсан даа.
Үдэш бүхэн тогтсон цагтаа цугларан тоглодог байсан бидний тоглоом намайг нүүсэн тэр мөчөөс минь замхарсандаа. 
Шинэ очсон газар минь надад таньж мэддэг хүн бараг байдаггүй байсан. гарч явах хүсэл ч төрөхгүй өдөржин өрөөнийхөө мухарт суугаад найзуудыгаа санаж TV5 ын chart-р Нарутогын дууг сонсож өнгөрдөг байсандаа. Шинэ ангийхан минь анимэ огтхон ч яридаггүй бараг мэддэггүй ч байсан байх. Би харин анимэ үзэхээ орхиогүй Наруто Блийч Уан Писс үзээд л сайхан байсан шүү дэвтэрийн минь сүүлийн хуудаснууд бол битүү хазгай муруй зураасуудаар минь дүүрэн. Ахиад л шилжин явах цом шиг шинэ сургуульд орлоо. Дандаа охидууд битүүхэн дотроо сонирхолоо хуваалцах хүн хайж байхдаа тэр хүнээ олсоон. Яг над шиг анимэ үздэг түүнийгээ бүр үнэхээр гоё зурдаг. Бид 2 хичээл тараад хамтдаа алхадаг тэр хугацаанд анимэ яриад л хөгжилддөг байсан. Би тэр охинтойгоо одоо ч найзууд. Бүр миний амьдралын хамгийн эрхэм хүн. Анимэ надад бүхэл амьдралынхаа турш нөхөрлөх найзыг минь авчирсан.
Анимэ бол японы хүүхэлдэйн кино. Гэхдээ энийг яаж хүлээж авах харах өнцөгөөс бүх зүйлс хамаардаг. Миний хувьд анимэны ачаар өөрийн зорилго хүсэл мөрөөдөлөөс ухаарахгүй байх сэдэл, нөхөрлөлийг эрхэмлэх чанар жаахан сууж өгсөн юм бол уу даа. Жаахан охин байхаасаа 8 9 жил анимэ үзлээ. Түүнийхээ ачаар өөрийн мэргэжил хүсэл мөрөөдөлөө ч сонгож чадсан. Одоо бүр ажлаа хийгээд ядарч үхэх гэж байж дуртай анимийнхаа ганц ангийг үзээд л сэргээд ирдэг хэхэ. Бүх хүнд хобби дуртай зүйлс байдаг.

Feeling empty

 Мэдрэмжиндээ  автаж  бүгдийг хийдэг хүмүүст тэр мэдрэмж нь алга болоход юу үлдэх вэ? Уур хилэн, дур хүсэл, гуниг, жаргал бүгд байхгүй яг л хөндий мэт. Ямар нэгэн харанхуйд ганцаарахнаа чичэрэн суугаа мэт. Мэдэрч чадах юу ч байхгүй бүхэлдээ юу ч үгүй  гагцхүү өөрийгөө ч байхгүй мэтээр мэдрэх.  Бусдын өмнө инээмсэглэнэ баярлана хөөрнө гэхдээ энэ мэдрэмж орхихгүй үргэлж цаг минут тутамд дагаастай. Магадгүй намайг төрөхөд миний дотор бий болсон байх. Бүхэл цаг хугацаанд харин би түүнийг яагаад хэзээ гараад ирсэнийг нь гайхаж дүүргэх гэж оролдоно, оролдоно, оролдсоор л байна. Магадгүй энэ мэдрэмж хүн байсан бол хөндий харцтай хүйтэн төв царайтай байх байсан байх тэгээд яг л сүүдэр адил араас минь дагаж инээхэд минь уйлаж, уйлахад минь инээх байсан биз. Гэхдээ заримдаа түүний биежсэн төрхийг тольны өмнө зогсохдоо би хардаг. Хоосрол миний хоосрол дүүргэж үл болох тайлал үгүй хэзээ нэгэн цагт зугтахаа болин хүлээн зөвшөөрч мэдэх хоосрол. 


Friday, August 12, 2016

Б.Лхагвасүрэнгийн Чамдаа би хайргүй байхын аргагүй

Уул бууралтахад ухаарч хамт байлаа 
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа 
Найр хайрын дунд уярч хамт байлаа
Нас насны хөлд улирч хамт байлаа 
Чамдаа би хайргүй байхын аргагүй 
Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлээ 
Өлгий живх хоёр оёход инээж хамт байлаа
Үүл нарны ээлжинд үргэлж хамт байлаа 
Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа 
Чамдаа би хайргүй байхын аргагүй ээ 
Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа 
Од харваж унахад эрж хамт байлаа 
Саахалтын чинээхэн холдоход зүүдэлж хамт байлаа 
Санаан зоргоороо эрхэлж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй ээ 

Saturday, June 11, 2016

Kazu-chan

Бид анх коллежын нэгдүгээр курсэд танилцсан. Тэр өндөр бас их гое хөлтэй анх хараад би тэрнийг олон залуутай үерхдэг, хөөрхөн биеэ тоосон охидын нэг байна даа гэж бодсон. Гэхдээ би үнэхээр буруу бодсон байсан л даа. Түүнтэй анх ярилцахдаа би хоолойг нь олж сонсох гэж их хичээдэг тэр хэрээрээ түүний ярианд анхаардаг байсан. Бидний сонирхол ижил гэдгийг түүнийг надад анх удаа зурсан зургаа үзүүлхэд бурхан минь хэзээ ч тийм сайхан зургийг харж байгаагүй яг л энэ ертөнцийх биш мэт мэдрэмж. Тэр мөчид л магадгүй бид хувь заяаны улаан утасаар холбогдсон байх. Бид хоорондоо ижил зүйлс олон бий. Гэхдээ ялгаатай зүйлс ч их бий. Анимэ ярихаараа бид хэзээ зогсохоо мэдэхэээ байчихдаг. Яриад л яриад л. Түүнийг гомдоосон үедээ би үхмээр болдог. Өмнөн очоод зоригтойгоор уучлал гуйж чаддаггүй дээ өөрийгөө хэдэн мянган удаа алахыг хүсдэг. Гэхдээ энэ бүгдийг мэддэг мэт бид эвлэрчихдэг. Анх удаа хүнд дурлачихаад ичэнгүйрэн инээмсэглэн байж надад ярьсан төрхийг нь би хэзээ ч мартахгүй. Дурласан үзэгсэлэнтэй эмэгтэй. Туйлын ихээр чиний төлөө баярласан ч дотроо жаахан харамлаж байж билээ. Шанласан үедээ би чамайг л боддог. Чиний намайг загниж, зөвлөж бас хааяадаа шоолдог занд чинь би дуртай учир нь чамаас өөр хэн ч ингэж чаддаггүй. Хүнд дурласан гэдгээ мэдчихээд хамгийн түрүүнд чамд хэлэхийг хүссэн. 'Хөөе хөөе юу гээч хонгор минь' гээд би чамд энэ ертөнцийн хамгийн сайхан залуугын талаар магтаж эхэлхэд чи харин инээдтэйгээр намайг шоолж бас даапаалдаг. Гэхдээ энэ л надад хяналтаа алдахгүй байхад минь тусалдаг. Чиний өмнө л би яг өөрийхөөрөө хүлээсэнд үл баригдан байдаг. Заримдаа хэрвээ бид учраагүй байсан бол хэрвээ бид найзлаагүй байсан бол гэж бодох мөчид надад хоосрол мэдрэгддэг. Хамгийн хэцүү мөчидөө чамд тэврүүлээд уйлахад бутарсан хэсгүүд минь нийлэх шиг болдог. Найзаа тодорхойлох зөв үгийг олох их хэцүү юм. Би энд найзыгаа магтах гээгүй ингэх ч тэнэг хэрэг зүгээр л түүнийг ямар эрхэм хүн болохыг хэлэх гэсэн юм. Цаг хугацаа гэдэг харьцангуй ойлголт. Бүх зүйл түүний эрхшээлд байдаг. Гэхдээ надад чамтай хамт байсан цаг хугацаа минь хэзээ ч хангалттай байдаггүй ч би энэ бүхэнд баярлаж явдаг. Гэхдээ би илүү удаан түүнтэйгээ хамт баймаар байна. Жижигхэн эмээ болчихоод хамтдаа анимэ үзэж инээмээр байна. Бидний өнгөрүүлсэн цаг хугацааныхаа тухай ярилцаж эцсийн мөч хүртэлээ хамтдаа бүгдийг туулах болно.

Жаргал

Амжилттай яваа бизнес  эрхлэгч, арван жилийн сурагч ,оюутан зэргээс асуухад энэ асуултанд өөр өөрсдийхөөрөө хариулах биз. Тогтсон хариултгүй хүн бүрийн үзэлээс хамаарах энэ асуултанд би ч бас өөрийхөөрөө хариулах гэж оролдлоо.

Би монголын нийгэмд мянга мянгаараа байх жирийн л нэгэн оюутануудын нэг. Гэр ажил сургууль гээд бусдын адил хэмнэлээр өдөр хоногыг өнгөрөөдөг. Мэдрэмжиндээ хөглөгддөг надад гутрах бэрхшээлд бууж өгөх ганцаардах хаашаа ч хамаагүй зугтмаар үе олон тохиолддог. Гэхдээ л би жаргалтай эмэгтэй. Өдөр болгоны шанлалыг даван туулж хором бүрт зовлонгоосоо амьд гэдгээ мэдрэн жаргаж явна. Аз жаргал бол  нэг хормыг алдалгүй мэдрэх мэдрэмж. Нэг хором  ч хангалттай амьд гэдгийг мэдрүүлж чадна хөлгүй далайн ёроолд  үзэгдэх төдий гэрэл байдгын адилаар  бидний амьдрал хичнээн хүнд хэцүү даван туулахад бэрх байдаг ч жаргал байж л  байгаа гагцхүү түүнийг олж харах л хэрэгтэй. Амьд байгаа минь алдаж  өнгөрүүлж болох цаг хцгацаанд мэдрэмжиндээ хөглүүлэн амьдарч байгаа минь жаргал. Зорилго ,хүсэл , тэмүүлэл  түүнд хүрэхийн тулд  тэмцэх тэмцэл өмнө минь тулах бэрхшээл бүрийг даван түүлах нь таашаал амьд  байгаа минь жаргал.
 

Wednesday, June 8, 2016

Хийхийг хүсдэг ч юу хийхээ мэддэггүй.
Яагаад юм бол.
Яг одоо бол надад ийм мэдрэмж төрж  байна.
Хэрвээ би үхэж энэ ертөнцөөс алга болоход юу үлдэх вэ? Намайг байсан гэдгийг хүмүүс дурсан санах болов уу? Энэ асуултыг өөрөөсөө асуухад  хоосрол мэдрэгдэх юм. Өөрийн бодол санаа дотоодыг бусдад харуулахыг хуваалцахыг хүссэн ч заримдаа чаддаггүй. Уур хүрч цухаладмаар юм шүү. Нэгэн удаа дурлаж явсан залуугынхаа бичсэн мөртүүдийг уншихад тэнд :
·        Нийгэм бол голын урсгал харин бид бол сохороор тэр урсгалыг даган урсаж байгаа загас юм гэж бичсэн байсан.

Тухайн үедээ аан гээд л өнгөрсөн хэдий ч .дараа нь гудамжаар алхах үедээ бодоход үнэн хэлжээ гэсэн бодол төрж би ч бас энэ голд нь сохороор урсаж буй загаснуудын нэг юм байна гэж санагдсан. Харамсмаар юм шүү. Юу ч хийхгүй байна гэдэг . юу ч хийхгүй байгаагаа мэдсээр байж юу ч хийхгүй хэвээрээ үлдэнэ гэдэг бүр ч харамсмаар хэрэг. Тэгвэл одоо яах вэ? Голын урсгалаа дагаад л хөвсөөр байгаад үхэж дуусах уу?  

Хэрвээ ердөө л зөрөөд өнгөрөхдөө зам нийлсэн төдий нэгэнд дурлаж байвал бидний сэтгэл юу болж хувирах вэ ?
Ганцаардал гэдэг хараал идсэн нүхэнд сайн дураараа өөрийгөө хориод түүнээс гарах гэж хичээхийн оронд тарчлал дундаа зөнгөөрөө үлдвэл бид өөрсдөө хэн болох вэ ?
Үхэл ирнэ гэдгийг мэддэг боловч үлдээх юмгүй замхравал үнэндээ гутамшигтай биз.
Өнгөрөн одох хором бүрээ үнэ цэнэтэй гэдгийг мэдэх хэдий ч өөрийн төлөө юу ч эс хийн өдөр хоногыг урсгах нь гутамшигтай...

 

Tuesday, May 24, 2016

Үзэхийн хязгаар

...
Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр эргэж ирэхээргүй явсан 
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад 
Сүүрс алдсан дараа нь удаан бороо орсон

Хойноос нь гүйж гараад, үг дуугүй тэврэн авч 
Хоногийн уртад алдахаасаа өмнө уучилж болох л байсан 
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов, нүүрээ таглаад ч болов 
Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан 

Бүдэгхэн дууг минь сонсох гэж чагнаархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
 Харин би нулимснаасаа л нэрэлхсэн 
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан 

Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь 
Гурван жилийн гуниг нулимс минв хэдийнээ угаасан ч 
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь 
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна.                                                                                                                                                             Үзэхийн хязгаар номноос 1998.9.21






Wednesday, May 4, 2016

Бидний оддын алдаа ба "Би"


Зарим хязгаар зарим хязгаараас илүү байдаг.
Нэг нь орой юу хийхээ мэдэхгүй хий дэмий нүүр номоор цочлон байхдаа би хамарандаа амьсгалын төхөөрөмж зүүсэн охины зурагтай киноны постер зургыг харлаа. Тодорхой хүсэл төрөөгүй ч тоглуулах товчлуурыг даран 1 цаг 30 минутын турш утасны дэлгэцнээсээ өөрийгөө үл салган энэ киног шимтэн үзлээ. Сэтгэлийн хөдлөлийг минь дээд цэгт хүргэсэн энэ бүтээлийг үзсэн дариуд л зохиолыг нь унших хэрэгтэй нь байна гэсэн бодол төрсөн юм. Энэ санаа ч хангалттай зөв байсан.
16 настай бамбай булчирхайн хорт хавдар нь уушигт нь нөлөөлсөн учир үргэлж амьсгалын төхөөрөмжөө өөртөө авч явдаг эмэгтэй. Остисаркоммоор өвчилж нэг хөлөө алдсан ч хавдрын тархалтын хэмжээ нь зогссон амьдралдаа сэтгэл гутранга бус 17 настай залуу. Ихэнх ийм төрлийн  зохиолд хүнд хэцүү өвчин туссан гол дүрүүд өвчинтэйгээ тэмцэлдэн хэрхэн баатарлагаар даван гарч байгаа тухай гардаг. Энд ч бас тийм гэхдээ энэ зохиол хэн нэгний намтар хатуу тэмцэгчийн тухай биш өсвөр насны охид хөвгүүдийн хайр мөн өөрсдийн тэмцлийн тухай өрнөдөг.
 Шуудхан хэлж чаддаггүй ч надад ч бас төрдөг энгийн биш мэдрэмж мартагдахаас айдаг айдсыг минь тод томруунаар харуулж түүнийг давах арга эсвэл зүгээр л эвлэрэл болон амьдралын утга учрыг энгийнээр харуулсан байсан. Бид бүгд алдар нэр нь түгсэн суутан биш тийм байж ч чадахгүй байх цаг хугацааны урсгалаар бүгд мартагддаг. Тиймээс дэлхий нийтэд эсвэл хэдэн арван сая хүн улс даяр алдар нэрээ түгээн цаг хугацаанд үл мартагдах нь бараг боломжгүй. Гэхдээ номны гол дүр Августус энэ бүгдийг хүсдэг. Харин Хазелтай учирсанаар тэр энэ бүгдийг бүтэхгүй гэдгийг гэхдээ олон түмэнд бус ганцхан хүний хувьд бүх л ертөнц нь болж мартагдахгүй байхыг  ойлгодог. Өөрийн хязгаартаа утга учиртай амьдрах. Гэхдээ зарим хязгаар зарим хязгаараас илүү байдаг . Би ч бас үнэндээ Августус шиг боддог махан бие минь үрэгдэн үгүй болсон ч нэр алдар минь үлдэж намайг бүгд дурсан санаасай гэж . Гэхдээ хангалттай биш ч энэ номыг уншсаны дараа тэгж санагдах минь багассан. Амьдарч байсаныг минь мэдэх ч юу хийсэнийг минь төдийлөн сайн мэдэхгүй хэдэн мянган хүнд хий хоосон өөрийн нэрийг үлдээсэнээс өөрийн бяцхан хязгаараар илүү том хязгаарыг үүсгэж утга учиртайгаар үнэхээр чухал хэн нэгэндээ дурсагдан үлдэх. Утгатай амьдрана гэдэг хүн бүхэнд дурсагдах биш.




Миний Петер

Жаахан охин байхдаа би хүүхэлдэйн кино гэхээр л ухаанаа алддаг байлаа. Гадаа тоглож байхад минь ээж хоолоо ид, гэртээ ор гэхэд огтоосоо үгэ...